Азийн допингийн холбооноос П.Орхоны медалийг хурааж авахаа мэдэгджээ

Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медалийн эзэн болсон П.Орхоны допингийн шинжилгээ эерэг дүнтэй гарчээ.

Тодруулбал, түүнээс авсан шинжилгээгээр олон улсад хориглож ирсэн “станозол” гэх  бодис А болон Б сорьцноос илэрсэн байна. Уг бэлдмэлийг WADA-аас бүх цаг үед хориглосон бөгөөд АНУ-д морин уралдааны үеэр ашигладаг хамгийн хүчтэй сэргээшийн бэлдмэл ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ