Д.МУРАТ, СЭТГҮҮЛЧ Д.МАЙЦЭЦЭГ ХОЁРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарсан билээ.
Тодруулбал, тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан байдаг. Харин уг мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд дэлгэж хүргэсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая хаалттай эхэлжээ.
Өмнө нь нэг удаа хойшилсон шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа орж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ