Гудамжинд шээснээс өмдөндөө бие засч алхаад харих ёс зүйтэй бай гэжүү?


        Монголчууд бид гудамжиндаа хог хаяж ,  шээчихээд явчихдаг байсан нь үнэн. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр л  хэргийн эздийг яллаад байгаа болохоос гудамжинд морь харж байгаа нөхөртэй тааралдах нь  цөөнгүй л  тохиолддог үйл явдал.

     Яг үнэн чанартаа гудамжинд шээж, хогоо хаяж  байгаа нь зөвхөн иргэдийн буруу гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн бие засах газар хүрэлцээгүй болохоор арай гэж тэвчиж ,тэвдэж хүрээд 500, 1000 төгрөгөө өгөөд л энд тэндхийн рестораны ресепшинийг царайчилж байж бие засдаг нь нууц биш. Тэгээд тэгээд амжихгүй бол гудамжинд морь харахаас өөр аргагүй. Аль эсвэл өмдөндөө...

         Дэлхийн 2-р дайны үед зүлгэн дээр гишгэхгүй гэж тойрч гүйж байгаад буудуулсан герман цэрэг гэдэг шиг гудамжинд шээснээс өмдөндөө бие засж алхаад харих ёс зүйтэй бай гэжүү? Хүндрэх бол яах вэ гээд хүндрэлүүд гарна. Тийм болохоор мэдээж үгүй. За тэгвэл одоо яах вэ? Ямар ч байсан буландаад байгаа эрчүүд минь ес зүйтээхэн аятайхан л байж үзээрэй.           

         Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлж болно. Бас л хөрөнгө мөнгө энээ тэрээ гээд элдэв бэрхшээл олон байгаа. Бие засах газар байгуулах нь ч бас муугүй л бизнес. Зөвхөн бие засах газраас бизнесийн гараагаа эхэлж амжилт олсон тухайгаа ярьж хөөрч явдаг мундаг бизнесмен ч бий.  Хувийн хэвшлүүд, албан байгууллагууд гээд "төмсөг суллах ажил"-д аль алинийг нь ашиглаж болно. Ингэхгүй бол  бүр төв талбайн өмнөх цэцэрлэг дотор “морь хараад” зогсч байх нь энгийн үзэгдэл хэвээр л байна. Нэг талаар хүний ухамсар ёс зүй  боловч, нөгөө талдаа бие засах газар байхгүйтэй салшгүй холбоотой.  

       Сүүлийн хэдэн жил  цөөн тооны нийтийн бие засах газар барьсан нь хаанаа ч хүрэлцдэггүй. Заримыг нь бүр хүн олохооргүй нууц газар барьчихсан байгаа нь ч үнэн. Ер нь зарим дэлгүүр , банк ,хоолны газар оочерлож байгаа хүмүүс бие засах болвол яах вэ? Тийм болохоор төрөөс хувийн хэвшилүүдтэй энэ чиглэлээр илэн далангүй ярилцаж зөвшилцөж ажиллавал зүгээрсэн. 

Г. Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ