Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00
- “UB TRY” хөдөлгөөнд нэгдсэн тэргэнцэртэй залуус Сүхбаатар дүүрэгт байрлах зарим үйлчилгээний байгууллагаар орж хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих, үйлчилгээ авах боломж хэр байгааг харуулна.Хот бүх хүнд ээлтэй тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болохын төлөө тэд энэхүү хөдөлгөөнд нэгдэж байна.
- Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх Зүүн Хойд Азийн чуулга уулзалт "Holiday inn” зочид буудлын танхимд эхэлнэ.
09:30
- НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцэнэ.
10:00
- Шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлд олгодог 100 саяын шагнал хүртсэн 5 эрдэмтний “"100 саяас хязгааргүй” нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн номын сангийн байранд болно.
- МХЕГ-аас "Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал" сэдвээр импортлогч ААН, улсын байцаагчдад сургалт явуулна.
11:00
- Нийслэлийн цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ.
11:40
- МУЭ-ээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон Улсын Дүрслэх урлагийн наадмын нээлтийн Яармаг нисэхийн зам дагуу Морин тойруулгын талбайд болно.Энэхүү наадмын хүрээнд Австрали, Швед, Бельги, Хятад, Солонгос, ОХУ, Мьянмар, Эстонийн 9 уран бүтээлч болон Монголын 50 гаруй зураач уран бүтээлчдийн бүтээлүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерейд дэлгэгдэж байна.
- Гадаад харилцааны яаманд "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв" тайлангийн нээлт болно.
14:00
- АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дугаар ээлжийн нээлтийн ажиллагаа ГХЯ-ны “Их номин” танхимд болно.Энэхүү аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ мөн нэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ