Амралт, зугаалгаа зогсоохыг аймгуудын удирдлагад анхаарууллаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлагатай онлайнаар хурал хийжөвлийн бэлтгэл ажлыг хангатай холбоотой үүрэг даалгавар өглөө. Зарим аймагт төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажил удааширч хэл ам дагуулах болсон байна. Тухайлбал, Ховд аймагт хийгдэх бүтээн байгуулалт гацсан талаар УИХ-ын гишүүд Засгийн газарт алтан хошуу өргөжээ. Тиймээс тендер болон газрын маргаантай холбоотойгоор ажил нь удааширсан төслүүдийг энэ сард шийдвэрлэж жигдрүүлэхийг Г.Занданшатар сайд анхаарууллаа. Тэрээр “Асуудлаа хурдан шийдвэрлэхгүй бол төсвийг нь буцааж хураалгах нь байна шүү. Удахгүй өвөл болно. Гэтэл зарим аймгийн ажил жигдрээгүй байгаа тухай мэдээлэл бий. Амралт, зугаалгын цаг дууссан. Одоо өвөлжилтийн бэлтгэлдээ анхаар. Гадаад, дотоод томилолтоо цэгцэл. Ажлын шугамаар явж тодорхой үр дүн гаргасан бол түүнийг томилолтод тооцно. Ингэхгүй бол зугаалгын эх орон болж хувирах нь” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ