Автомашингүй өдрийг энэ сарын 22-нд зохион байгуулна

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор энэ сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар болжээ.

Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ