Фэйсбүүкээр үерхэж 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ

       Насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр, Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан,  "Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт 2017 онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал “Эмо” нэртэй фэйсбүүк хаягыг нээж, тухайн хаягыг нээсэн иргэн бусдыг элсүүлээд амиа хорлоход уруу татдаг байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлсэн. Уг цахим хаягт хоёр сарын хугацаанд 3500 гаруй хүүхэд бүртгэгдсэн байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай илрүүлж, уг цахим хаягыг хааснаар амиа алдсан хүүхэд байгаагүй бөгөөд одоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.

      Мөн иргэн Б бага насны охидуудтай фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж улмаас 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ. Улмаар дарамталж мөнгө авах, бэлгийн харилцаанд ордог байжээ. Түүнчлэн “санхүү авна, сайн ахтай болъё, хөөрхөн дүүтэй болъё” зэрэг зар цахим хуудсуудаар маш их тархсан байдаг.  Энэ зарын цаана биеэ үнэлэлт ихээр явагддаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

     Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс “Unfriend” хөдөлгөөн, “Хар жагсаалт” гэсэн цахим сайтыг нээж арга хэмжээг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөн маргаашаас эхлээд 22 хоног үргэлжилнэ. 700 орчим ЕБС-д энэ талаарх мэдээлэл хүргэгдэнэ. Арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ