Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг шинээр барина

БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттөй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөцлийг бүрдүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов. Одоогоор зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ