Өнөөдрийн үйл явдлын тойм

08:30

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна. 

09:00

  • Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно.Хуралдаанаар эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн санхүүгийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих шинэлэг арга зам, туршлагыг хэлэлцэх юм.
  • "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган Шангрила зочид буудлын танхимд эхэлнэ. Чуулганд 30 орны 600 гаруй төлөөлөл оролцоно.

09:30

  • Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал БСШУСЯ-нд болно.
  • "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно.

10:00

  • “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэн ХААИС-д нээгдэнэ.

14:30

  • “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт “Мишээл Экспо” төвд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ