Усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд, өнөөдөр, маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хонохыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлвөөр,

9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 10-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ