ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс энэ оны эхний хагас жилд нийт 172 өргөдөл, гомдол ирүүлснээс банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл гомдол ирж, тэдгээрийн 28 нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж дууссан бол үлдсэн нэг нь хугацаандаа хянагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх буюу 34.5 хувийг зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн мэдээллийг тухай бүрт нь шинэчлээгүйгээс зээлдэгчийн зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн талаарх өргөдөл эзэлж байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин ихэссэн байв. Өргөдөл гомдлуудын төрлүүдийг өнгөрсөн онтой харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтэд харуулав.

ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ