АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд визтэй холбоотой асуултад хариулна

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны хоёрдугаар ээлжинд БНСУ-ын Элчин сайдын яам нэгджээ.
Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яам хамтран өнгөрөгч оны аравдугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын Элчин сайдын яам хамтран оролцохоор болсон байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нар маргааш аяны нээлтэд оролцож АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ