Нэг хүнээс айдастай хоёр нам

Цагтаа Н.Энхбаяр төрийн 3 өндөрлөгийн албыг хашиж, цалингаа аваад "улс төрч хүүхдүүд"-д чихэр тарааж ч явлаа. Дараа нь авилгын загалмайлсан эцэг гэгдэж, орон шоронд орж олон хүний хүн чанарыг, орчлон хорвоогийн ч мөн чанарыг таньсан даа. Тэр цагаас хойш түүнийг хэдэн ч сонгуульд оролцуулаагүйг ард түмэн мэднэ. Ардчилсан нам, Ардын нам аль нь ч төр барьж байсан түүнийг л дарж байвал болох нь тэр. Гэм буруутай, боловсрол мэдлэггүй гэх мэт маш олон шалтгаанаар илэрдэг АН ба МАН-ын айдас үнэндээ өвчин болтлоо хүндэрсээр. Саяхан МАХН-ын бага чуулган болж, хурлаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр мөнөөх Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан. МАХН-аас нэр дэвшигчээс айхдаа МАН ийм үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд авчээ. Тэр өөрөө "надаас айхдаа" гэж хэлсэн нь эрх баригч намынханы эмзэг хуучийг мэддэг судас барьсан оточ лугаа. Үнэндээ нөхөн сонгууль хойшилсонтой холбогдуулж Ардчилсан намаас ч акц үзүүлэхгүй эсэргүүцэхгүй байгаа нь дуугүй байвал зөвшөөрсөний тэмдэг гэдэг шиг гэнэн үзэгдэл. Энэ утгаараа Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай нийлэх гэж зүтгэхэд эсэргүүцэж орилж хашгирч чадсан шигээ хүчтэй акц хийхгүй, 64 тэй МАН-ын бүлэг 65уулаа болохыг хүсэхгүй байгаа шиг элбэг дэлбэг, сэтгэл хангалуун суугааг харахад сөрөг хүчинд, Ардчилсан намд бас л далдхан айдас яваад байх шиг.
МАХН-ынхан цааш нь гомдоллохдоо Хэнтий аймгийн 42 дүгээр тойргийн 17 мянган иргэний сонгох эрхийг Үндсэн хуулийн цэц нэг хадам ээжийн хүсэлтээр зөрчиж, бусармаг шийдвэр гаргасан” хэмээн ярьж, Хэнтий аймгийн сонгогчдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ илэрхийллээ.
Тус намын Хэнтий аймгийн мянгатын дарга С.Ононбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагч Х-ийн хадам ээж С.Мөнхцэцэг гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэц түүний талд шийдвэр гаргасан гэсэн хардлагыг зүй ёсны үндэслэлтэй хэмээн үзжээ. Тиймээс Үндсэн хуулийн шийдвэрийг захиалгатай үйл ажиллагаа” гэж үзэж байгаагаа ч хэлээд авсан. Тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Хэнтий аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг хэрэгжүүлэхийг шаардсаар л..
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ