Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсын хүүхэлдэйн театрын “Инээмсэглэл дүүрэн-70 жил” ойн арга хэмжээ болон намар цагийн үзвэрийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 8-ны бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "А" танхимд Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл 107 хүн Монголд хүрэлцэн ирж Монголын охид, залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө хөдөлгөөнийг удирдах санал санаачилгыг хөхиүлэн дэмжих хандивын ёслолын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
- Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, Барилгачдын өдөр 2018 өдөрлөг 10.00 цагаас Барилгачдын талбайд болно.
- 09.00 цагаас МУИС-ийн Номын сангийн 5 давхарт Тогтвортой Хөгжлийн Форум эхэлнэ.
- Дисковер Монголиа хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Шангрилад үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ