Артерийн даралтын шинэ хэмжээ тогтоов


 

Европын эмч нар артерийн даралтын хэмжээг өөрчилжээ. Сүүлчийн удаа стандартыг  бүр 2013 онд шинэчлэсэн бөгөөд хэмжээг илүү нарийн болгож өөрчлөх боломжийг  шинэ судалгаа эрдэмтдэд өгсөн байна.

 

Мюнхенд болсон Зүрх-судасны эмч нарын нийгэмлэгийн бага хурлаар артерийн даралт ихсэх өвчнийг эмчлэх зааварчилгааг шинэчлэх асуудлыг голлон хэлэлцжээ. Хэрвээ артерийн даралтыг мөнгөн усны баганын 140/90-ээс доош буулгаж чадаж байвал эмчилгээ амжилттай болж байна гэж түрүүнд нь үзэж байсан юм. Харин одоо энэ заагийг 130/80 болгожээ.

 

65 хүртлэх насанд дээд даралтын үзүүлэлтийг мөнгөн усны баганын 120-129 мм-ийн түвшинд байлгах нь хамгийн зохистой ажээ. Харин доод даралт мөнгөн усны баганын 80 мм-ээс их байх  ёсгүй гэнэ.

 

С.Инда

 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ