“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж, МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос "Бөхийн өргөө"-г төрд шилжүүлэх тухай Ерөнхийлөгчийн хүсэлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ "Монголын Үндэсний Бөхийн Холбооны өмч Бөхийн Өргөөг төрийн мэдэлд авах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт хүргүүлсэн санал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэсэн байна. МҮБХ-ноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье.


toot

СЭТГЭГДЭЛ БИЧИХ