Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагаас Япон улсын Мурата Их Сургуулийн Бизнесийн ухааны Доктор Сакума Нобуо багш, Мурата Даигакү нарын “Компанийн засаглал буюу Шибусава Эиичи -ийн удирдлагын философи" сэдэвтэй илтгэл тавина. МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн зөвлөлөөс энэ удаагийн семинарыг нээлттэй зохион байгуулж байгаа юм.

21.00 цагаас Цагдаагийн ерөнхий газар, Соёл урлагын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраааас Гэрэлт гудамжинд "Өсвөр насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох зорилготой Unfriend хөдөлгөөний өдөрлөг, урлагын тоглолт зохион байгуулна.

Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, Барилгачдын өдөр өнөөдөр тохиож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ