29 настай австрали бүсгүй эрүүл мэнддээ санаа тавьснаар, жингээ хоёр дахин хасчээ

Тэр өөртөө яг тохирсон хоолны дэг сонгож авахад нэлээд хэдэн сарын хугацаа зарцуулжээ.
Мелисса Моуавед бүр хүүхэд байхаасаа бэлэн хоолонд дуртай болж, хор болох бүтээгдэхүүнийг их хэмжээгээр иддэг байж. 18 нас хүрэх үедээ түүний жин 135 килограмм болсон байна.
“Хүүхэд байхдаа би амттай бүхнийг гал тогооны өрөөнөөс унтлагын өрөөндөө авчирч иддэг байлаа. Би нэг дор арав гаруй пончик, ямар нэгэн бэлэн хоол, шоколад идэж, орой бүрийд хийжүүлсэн ундаа уудаг байсан юм” гэж тэр ярьжээ.
Нэг мэдэхэд Мелисса олны дунд маш эвгүй харагддагаа анзаарсан байна. Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүдийн хувцас худалдан авах болж, энэ нь түүнд илүү аятайхан санагддаг болжээ. Гэвч таргалалт ямар ямар аймшигт өвчинд хүргэж болох тухай эмч түүнд ярьж өгсний дараа тэр үнэхээр айсан гэнэ.
Одоо бүсгүй идэж байгаа хоолныхоо илчлэгийг тооцоолж, уураг, жимс, ногоо ахиу идэж, үе үе мацаг барьдаг байна. Дээр нь долоо хоногийн зургаан өдөрт нь спортын зааланд дасгал сургуулилт заавал хийдэг аж.
Хоёр жилийн дотор Мелиссагийн хүрсэн үр дүн үнэхээрийн гайхалтай. Бүсгүй жингийнхээ бараг талыг буюу 65 килограммыг хаяж, одоо 70 орчим килограмм жинтэй болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ