Жуулчдыг хамгийн их татдаг орныг нэрлэв

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Францыг гадаадын хамгийн олон жуулчин ирдэг орноор нэрлэлээ гэж CNN агентлаг мэдээлжээ.
Дөнгөж сая нийтлэгдсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын илтгэлээс үзвэл, олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа бөгөөд 2017 оны ашиг орлого өмнөх жилийнхээс 6,8 хувиар өссөнийг шинжээчид тооцоолжээ.
Илтгэлд үүнийг эдийн засаг өсч өндийж байгаагаар тайлбарлаж, ингэснээр аялаж жуулчлах нь нэмэгдсэнийг тэмдэглэж байна.
Жуулчид хамгийн их очдог орнуудын жагсаалтын эхэнд Франц улс (86,7 сая жуулчин хүлээн авчээ) бичигдэж, хоёрт Испани (81,8 сая), гуравт АНУ (75,9 сая) оржээ. Дараа нь Хятад (60,7 сая), Итали (58,3 сая) бичигдсэн байна.
Түүнчлэн шинжээчид хамгийн түргэн хөгжиж буй аялалын жуулчлалын чиглэлийн жагсаалт гаргаж, энд Египет улс (55,1%) тэргүүлж, хоёрт Африкийн Того улс (46,7%), гуравт Сан-Марино (31,1%) бичигджээ. Эхний тавд Вьетнам (29,1%), Гүрж (27,9%) орсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ