Нойрмоглох нь тийм сайн биш гэдгийг анхааруулж байна


 

Өдрийн туршид нойрмоглож явдаг хүмүүст   Альцгеймерийн өвчин тусах эрсдэл бараг гурав дахин их байдгийг АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. 

Судлаачид туршилтад  сайн дураараа оролцсон нас явж байгаа 123 хүний биеийн байдлын тухай мэдээллийг   16 жилийн турш  судлаж, тархины позитрон-эмиссийн томографын шинжилгээ  хийжээ.

Өдрийн цагаар унтмаар санагдаад байдаг  гэсэн хүмүүсийн   уураг тархинд  бета-амилоидын уургийн хуримтлал хамгийн их буюу бараг гурав дахин их  байсан нь ажиглагдсан байна.  Энэ нь Альцгеймерын өвчин үүсгэдэг гол хүчин зүйлийн нэгэнд тооцогддог Аβ42 гэдэг пептид (биологийн гаралтай богино хэлхээ) юм.

Судлаачдын нэг Адам Спирийн хэлснээр,эрдэмтдийн хийсэн дүгнэлт нь өдөр    нойр хүрэх болон Альцгеймерын өвчин тусах нь хоорондоо холбоотой хэмээн хэлэхэд хүргэж байгаа ажээ. Энэ нь шөнөдөө муу унтах нь уг өвчин тусахад нэрмээс болох талтай юм гэсэн таамаглалыг нотлож байна гэж тэр хэлсэн байна.

Одоо Альцгеймерын  өвчнийг эмчлэх арга байхгүй байгаа учир,  тухайлбал  нойр алдагдах явдлыг эмчлэх замаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох шаардлдагатай гэж Спир дурдсан байна.

Бета-амилоидын уураг гэх   эмгэг үүсгэгч бодис тархины нейронд хуримтлагдсанаас болоод Альцгеймерын өвчин үүсдэг гэж үздэг  юм. 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ