Хүнсий ногоогоо хэрхэн зөв хадгалах вэ

Хүнсий ногоогоо зөв хадгалж, хэрэглэх талаар Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргалаа.
Тодруулбал, сармисыг 0 градусын хэмд, 65-70 хувийн харьцангуй чийгтэй газар хадгалах бол лууванг 0-2 градусын хэмд, 90-95 хувийн агаарын харьцангуй чийгтэй газар хадгална. Мөн байцааг 0 градусын хэмд, 95-100 хувийн агаарын харьцангуй чийгтэй газар хадгалах бол сонгиныг 0-2 градусын хэмд, 65-75 хувийн агаарын харьцангуй чийгтэй газар хадгална. Харин мөөгийг 0 градусын хэмд, 95 хувийн агаарын харьцангуй чийгтэй газар, чинжүүг 7-10 градусын хэмд, 90-95 хувийн агаарын харьцангуй чийгтэй газар хадгалвал зохимжтойг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ