Бинзeны үнэ сэм сэм өсч, ноён доллар 2500 хүрлээ Хүрэлээ сайд аа
ОУВС Монголын эдийн засгийг залуурдаж эхэлсэнээс хойш овоо л болоод байх шиг. Бас гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь Монгол Улсын эдийн засагт сэргэлт авчирч, зэс, алт зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа нь Монголчууд бидний аз ч гэмээр. Гэвч өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг дахь энэ таатай нөхцөлийг бид хэрхэн ашиглаж байна вэ? Багш нарынхаа цалинд дарлуулж байх зуур бинзeний үнэ сэм сэмхэн нэмэгдсээр хамгийн доод талдаа 1830 хүрчихлээ. Гэтэл долларын ханш 2500 гарчихаад цахилж явна. Энэ өөрчлөлт иргэдийн идэх уух өмсөх зүүхээс эхлээд бүх зүйлд дарамт болон мэдрэгдэж, хугарч нугарахгүй тэмцсээр байгаа хувийн хэвшлийнхэнд маань ямар хүнд ачаа болж очиж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гадаад эдийн засгийн таатай гэх нөхцөлд яагаад дотооддоо учраа олохгүй хамаг үнэ ханшаа тавиад туучихваа.
Дээр нь бас Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй 3 тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн гэж байна. Энэ үнэнүү эрхэм сангийн сайдаа?
П.Алтаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ