Цасан болон шороон шуурга шуурна


2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед  түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ