Ким Чен Ун , Мун Жэ Инийг өөрийн биеэр угтаж авав


        Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаар мягмар гарагийн өглөө Умард Солонгост ирэв.

         БНАСАУ-ын удирдагч хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гарагийн өглөө Умард Солонгост ирсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Инийг  тосохоор Пхеньяны ойролцоох Сунаны нисэх буудалд өөрийн биеэр хүрэлцэн  ирсэн байна.

 Гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын явцад  Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Унтай хоёр удаа уулзаж,   энэ үеэр талууд харилцаагаа  цаашид  сайжируулах, түүнчилэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх  зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэх ажээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ