Томуугийн эсрэг вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭЭР хийж байна вэ
Томуугийн эсрэг вакциныг зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол хийлгэх боломжтой. Ингэхдээ ханиад хүрээгүй, халуураагүй байх ёстой.
Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.
Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг 2-3 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутаг бүрд томуугийн вирүсийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд 11 сараас томуугийн эсрэг вакциныг хийж эхлэх юм байна.
Харин дүүргийн эмнэлгүүдээр зорилтот бүлэгт хийдэг томуугийн эсрэг вакциныг ирэх сарын сүүлээс хийж эхэлнэ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Улирлын томуугийн эсрэг вакциныг хийж эхлээд буй хувийн эмнэлгүүдийн үнийн мэдээллийг хүргэж байна.
| д/д | Эмнэлгийн нэр | Үнэ /төгрөг/ | Үйлдвэрлэсэн улс | Ажиллах цаг | Хаяг |
| 1 | УБ-Сонгдо | 35 мянга | Солонгос | Даваа-Баасан 08.30-16.00 | Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чойдогийн гудамж, утас: 70111163 |
| 2 | Интермед | 45 мянга | Солонгос | Даваа-Баасан 08.30-16.30 Бямба 09.00-15.30 Ням 09.00-13.30 | Хан-Уул дүүрэг, АПУ ХХК-ийн зүүн талд, утас: 77011111 |
| 3 | Юнимед | 35 мянга | Солонгос | Даваа-Баасан 09.00-17.00 Бямба 10-16.00 Ням 10.00-15.00 | ЭХЭМҮТ-ийн баруун урд, утас: 70000000 |
| 4 | Тод H клиник | 45 мянга /эмчийн үзлэг багтсан/ | Солонгос | Даваа-Баасан 09.00-18.00 /Цаг авна/ | Нарны зам, Юнион Бюлдинг А блок 11-р давхар, утас: 70164108 |
| 5 | Family Clinic | 35 мянга | Солонгос | Даваа-Баасан 09.00-18.30 | Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол, 64-р байр, утас: 76115555 |
| 6 | Wellness Med | 40 мянга | Солонгос | Даваа-Баасан 09.00-17.00 Бямба 10.00 -16.00 | ЭХЭМҮТ-ийн баруун талд Амарсанаа сувилал, утас: 76110077 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ