Баянзүрхийн шинэ гүүрний ажил үргэлжилж байна

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүр шинээр барих төслийн ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 52 шон суурийн бетон цутгалтын ажил, 0 захын тулгуурын их бие болон 1-4 завсрын тулгуурын их биеийн бетон цутгах ажил дууссан. 14 ширхэг хувиарлах хавтангийн арматур зангидах ажил хийгдсэн. 

Гүүрийн 0-4 тулгуурын хайрцган дам нурууны доод хэсгийн болон хавирган хавтангийн 160м бетон цутгалтын ажил тус тус хийгдсэн байна.

Эх сурвалж: Нийслэлиийн Авто замын хөгжлийн газар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ