Сэрэмжлүүлэг: Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас баржээ

БЗД-ийн 21 дүгээр хороонд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 18-ны 20.40 минутад Нийслэлийн онцгой байдлын газарт  "БЗД-ийн 21-р хорооны Бага Дарь-Эхийн гудамжинд айл шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход нэг гэр бүлийн  13, 22, 51, 52 настай дөрвөн хүн буюу  хоёр хүү, аав, ээж угаартаж нас барсан байжээ.

Цагдаагийн байгууллага болон шинжээчдийн баг бүрэлдэхүүн гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.  Хүйтний эрч чангарч байгаа энэ цагт  иргэд галын аюулгүй байдлыаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс анхааруулж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ