Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт
- “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтНҮБ-ын байрны хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Япон, Индонез, Хятад, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад орнуудын төлөөлөгчид оролцоно. Утас: 90119120
9:00-12:00 цагт
- Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно. Утас:99179899, 86885060
9:00-16:00 цагт
- Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Монгол улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор "Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи" олон улсын хурал болж байна. Утас: 99179899
10:00 цагт
- “Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Хурлаар ХАА-н тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, дэлхийн дулаарлын үр нөлөөг бууруулах, ХАА-н үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи боловсруулах, нутагшуулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг олон улсын эрдэмтэд хэлэлцэх юм байна. Утас:99287297
11:00 цагт
- Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал Монгол ньюсийн мэдээллийн танхимд болно. Сургуульд 320-иод сурагч, 116 дугаар сургууль 300 гаруй сурагч, тусгай цэцэрлэгт 100 гаруй хүүхэд хамрагдаж буй бөгөөд хөдөө орон нутгийн болон нийслэлийн алслагдсан дүүргийн 150 орчим сурагч дотуур байранд амьдарч байгаа судалгаа байна. Утас: 99101432
- MN-Мэдээллийн төвд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
- "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
12:00 цагт
- Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн : 20, 21, 22-ны ѳдрүүдэд 9:00- 17:00 цаг хүртэл гарна.
13:00 цагт
- Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.Утас: 99179899,86885060
15:00 цагт
- Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно. Утас: 88118801, 91992520
СЭТГЭГДЭЛ БИЧИХ