10 дахь удаагийн Балдорж шагналтнаар Т.Энхбат, Ж.Сувдмаа нар шалгарлаа

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн хүсэн хүлээдэг уралдаан болох Балдорж шагнал гардуулах ёслол Улаанбаатар зочид буудалд болж байна. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уг уралдааныг “Балдорж” сангаас арав дахь жилдээ зохион байгуулж буй.

Ёслолын ажиллагааг уламжлал ёсоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлснээр 2018 оны ёслол эхэлсэн. Өмнөх есөн удаагийн шагнал гардуулах ёслолын гранпри шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг байсан. Гэвч өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэнгүй. 

Өнгөрсөн жилээс эхлэн Канадын Элчин сайдын газар "Балдорж" сантай хамтран жендрийн асуудлыг хөндсөн бүтээлд шагнал гардуулах болсон. Өнөө жил Канадын Элчин сайдын нэрэмжит шагналыг чөлөөт сэтгүүлч Ж.Мандхай гардсан. 

Шилдэг аравт, 

-Bloomberg телевизийн сэтгүүлч Н.Хонгорзул

-МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг

-Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар

-Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Э.Цэлмэг

-Зууны мэдээ сонины сэтгүүлч Б.Солонго

-Mongolian media group сэтгүүлч С.Батзаяа 

-25 дугаар суваг телевизийн баг Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж, Д.Эрдэнэбаяр

-Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Энхмарт

-Тв 9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг

-Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Уянга 

Тэргүүн дэд байрт, 

-МҮОНТВ-ийн баг Ж.Золзаяа, Г.Батзаяа, Б.Лхагвасүрэн

Гран при шагнал

-Өнөөдөр сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар шалгарлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ