Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй есдүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзлаа.
Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улс, АНУ-ын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг нотолсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улс дахь айлчлахаар энэ сарын 18-нд эх орноосоо мордсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ