Караоке үүссэн түүхээс

Караоке ердөө 40 гаруйхан жилийн өмнө 1971 онд бий болсон ч, бараг дэлхий нийтийн хэмжээнд жирийн хүмүүсийн дунд тэр даруй нэрд гарчээ.

Тэр үед бааранд болон үдэшлэг дээр хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд тоглож байсан Японы Дайсуке Иноуэ гэгч залуу караокегийн анхны төхөөргийг бүтээжээ.

Хэрвээ хүмүүс нэрд гарсан дуунуудын үгийг харан, хөгжимд дагаж дуулвал,завсарлагын хооронд цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ гэж тэр боджээ.Тэр өөрийн шинэ бүтээлд “караоке” гэсэн нэр өгч, энэ нь орчуулвал “эзгүйнайрал хөгжим” гэсэн утгатай ажээ.

Тэр найз нөхөдтэйгээ хамтран тоглуулагч, микрофон болон “цуурианы эффект” бүхий модон хайрцаг хийсэн байна. Бааранд ирсэн хүмүүс үүнийг нь зохих ёсоор үнэлэхэд, найз нөхдүүд өөрийн компани нээхээр шийджээ. Энэ нь ч бүтэмжтэй болсон байна. Шинээр байгуулагдсан пүүсийн эхний 11 төхөөрөг бараг л нүд ирмэхийн зуур борлогджээ. Пүүс эрчимтэй хөгжиж эхлэсэн байна.

Овсгоотой япон эр өөрийн шинэ төхөөрөгт патентавч, ингэснээр бусад пүүс үүнийг ашиглаж, улмаар ноцтой өрсөлдөгч болжээ.Ажиллаж эхлэснээс хойш 15 жилийн дараа компани дампуурсан байна. Бүр 2004 онд Дайсука Иноуэд Нобелийн шагналыг тоглоом шоглоомын шинжтэй ёслолын үеэр гардуулжээ. Хүмүүс бие биетэйгээ сайхан харьцах нэн шинэ арга олсоны учир түүнийг ийнхүү шагнасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ