Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
"Эх оронч худалдан авалт"-д 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

"Эх оронч худалдан авалт"-д 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 11 цагийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газраас короновирусний халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн “Эх оронч худалдан авалт” хийх уриалгыг гаргаад байгаа билээ. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн 63 мянга 131 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаа бөгөөд тэдгээрт нийт ажиллах хүчний 69.7 хувь нь буюу 800 мянга гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа бий.   

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, зээл тусламжийг шударга, ил тод, хүртээмжтэй болгох, жинхэнэ жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих, тэдэнд хүрч ажиллахын төлөө шинээр байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийн газар хүчин чармайлт гарган ажиллаж байгаагийн нэг нь өнөөдөр (2021.04.15) нээлтээ хийж буй "Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021" цахим үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үг хэллээ.

Тэрбээр "Үзэсгэлэнг 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ нь нэг талаас бид орчин үеийн технологи, шийдлийг ашиглах, нөгөө талдаа бараа, бүтээгдэхүүнээ хил хязгааргүйгээр дэлхий нийтэд таниулах, экспортлох гарц нээгдэж байна гэж харах хэрэгтэй. Цаашид Монголын үндэсний ёс заншил, соёлын онцлогийг тусгасан салбарын бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдах, худалдан авах ажиллагааг нийлүүлэх, стандартын баталгаатай үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чанар, загвар, өнгө дизайн хийцийг улам сайжруулах шаардлагатай юм" хэмээн онцоллоо.

Н.ЭРДЭНЭСАЙХАН: ӨНГӨРСӨН ОНД 249 АЖ АХУЙН НЭГЖИД 22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН
 

 

Харин Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан "Энэхүү үзэсгэлэнд оролцогч төрийн байгууллага, аж ахуйн нэгж цахимаар өөрийн бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах үйл ажиллагаа, зураг, утасны дугаараа цахим хэлбэрээр байршуулж, хоорондоо холбогдож байгаагаараа онцлогтой. Төрийн байгуулага худалдан авалт хийхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах давуу талтай. Үндэсний үйлдвэрлэгчдийг зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой үзэсгэлэн нээгдэж байна. Өнгөрсөн 2019 онд энэхүү үзэсгэлэнг танхимаар зохион байгуулж байсан. Энэ үзэсгэлэнгийн ач холбогдлыг товчхон дүгнэж хэлэх юм бол зарж борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 160 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Харин 2020 онд 320 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна" гэв. 

Түүнчлэн "Манай сангаас 2020 онд чанар, стандартын шаардлага хангасан, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлвэрлэдэг 249 аж ахуйн нэгжид 22 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Бид шаардлага хангасан, чанарыг нь баталгаажуулах ажлыг хийхээр төлөвлөж, өнгөрсөн онд мэргэжилтнүүдээ сургасан. Энэ жилээс тохирлын баталгааг эрчимжүүлж ажиллахаар ажиллаж байна. Манай өнөөдрийн үзэсгэлэнд 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Төрийн 70-80 байгууллага бүртгүүлсэн. Нэлээн идэвхтэй оролцож байгаа нь 100 гаруй аж ахуйн нэгж байна" гэх мэдээллийг өглөө. 

Өнөөдөр тус үзэсгэлэн семинар, хэлэлцүүлгээр эхэлж, “Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин”, “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих нь” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч байна.

Ковид-19 халдварын улмаас амаргүй нөхцөл байдалтай байгаа үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор цахимаар энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

Цахим үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ танилцуулж оролцож байна. 
 

  • Үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцох, хөтөлбөрийн дагуу явагдах сургалтуудад хамрагдахад үнэ төлбөргүй ба www.expomongolia.org вэб сайт руу хандан бүртгүүлснээр үзэсгэлэнд оролцох эрх үүснэ. Таны бүртгүүлсэн мэйл хаяг руу заавар мэдээлэл илгээгдэх юм байна. 
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 11 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих