Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ирэх сарын 04-нөөс эхэлнэ

Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ирэх сарын 04-нөөс эхэлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 11:25:51

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хаан нисэх буудлын барилгын явцтай танилцаж байна. Түүний хамтаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан ажилтай танилцаж байна. 2021 оны 07 дугаар сарын 04- ний өдөр тус нисэх буудлын үйл ажиллагааг нээж, нислэгүүд хэвийн хийж эхлэнэ. Буянт-Ухаа нисэх буудлаас хийх нүүлгэн шилжүүлэлтийг энэ сард багтаан хийхээр төлөвлөжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Шинэ Чингис хаан нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа 2021.07.04-нөөс эхэлнэ. Долдугаар сарын 4-нөөс эхлэн Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээрээс нислэг хийхгүй" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний Их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын боломжийг хангах зорилготой байгаа. Долдугаар сарын 4-нөөс эхлээд олон жил яригдсан нисэх онгоцны буудлаа нээгээд эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь чухал. Долдугаар сарын 4-нд би дахиж ирнэ. Тэр үед бүх үйл ажиллагаа эхэлсэн байна гэж би найдаж байна" гэв.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 11:25:51

Сэтгэгдэл бичих