ЭМЯ: Халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт тохиолдол 424 боллоо

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. 

Манай улсын хувьд 11:00 цагийн мэдээллээс хойш манай улсад батлагдсан халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, 424 боллоо. Үүнээс

  • олон улсын ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс
  • Аравдугаар сарын 28-нд тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр 4 хүнд
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
  • ХӨСҮТ-ийн нэг эмчээс коронавирус илэрсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. 

Ингэснээр олон улсын ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар 8 болж байна. ЭМЯ-ны өгсөн мэдээллээр 17:00 цагийн байдлаар Сэлэнгэд гарсан халдварын тоо нэмэгдээгүй бөгөөд гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол 404 болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ