Л.Мөнхтүшиг: Энэ сард үйлдэх байсан тусгай нислэгүүдийг цуцаллаа

Өнгөрсөн хугацаанд гадаад улсаас бид нийтдээ 27183 иргэнийг эх оронд нь авчирсан. 11 дүгээр сарын хувьд 10 удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнээ эх оронд нь авчрах байсан ч үлдсэн 9 нислэгийг цуцаллаа.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сарын үлдсэн долоон нислэгийг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэр гаргалаа. 11 дүгээр сарын нислэгээр эх орондоо буцахаар төлөвлөж байсан иргэд тухайн улс дахь Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.
Онгоцны тийз авсан хүмүүс нөхцөл байдал намжсаны дараа тухайн худалдаж авсан тийзээрээ ирэх боломжтой гэдгийг хэлье. Цуцлагдсан нислэгүүдийг хэзээ үйлдэх тов гарах тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ