ХӨСҮТ: Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

 ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 болж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ