УОК "ХӨЛ ХОРИО"-г 14 хоног буюу 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа

Улсын Он

цгой комиссын хурал өндөрлөж, үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Маргааш дуусах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг Онцгой комиссоос гаргажээ. 

Одоо Засгийн газар асуудлыг хэлэлцэж, эцсийн шийд гаргана. 

Онцгой комисс өнөөдрийн хурлаар ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах зэрэг үндсэн гурван асуудал хэлэлцсэн байна.

Одоогоор дотоодод буюу хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байгаа. 
 

  • Улаанбаатар хотод 9 тохиолдол
  • ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн 7 тохиолдол
  • Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол


Халдвар авсан 428 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байна. Өнөөдрийн хувьд шинээр халдвар нэмж бүртгэгдээгүй байгаа ба 17:00 цагаас ЭМЯ шинэ мэдээллээ өгнө.

Сануулахад, Засгийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ