УОК: Дарханд долоон хүний шинжилгээ эерэг гарсан бол PCR шинжилгээгээр халдвар илэрсэнгүй

УОК-ын даргын шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн байна.

Нэгдүгээрт, Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ давтан хийхэд хариу сөрөг гарч халдвар илрээгүй.

Хоёрдугаарт,  Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд ПСР-аар нягталж байна.

Гуравдугаарт, Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй.

Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулав.

Тавдугаарт, Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явцтай танилцлаа.

Зургаадугаарт, Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна хэмээн ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ