ЭМЯ: Халдвар аваад эдгэрсэн хүний тоо 328 боллоо

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 431 болсноос 328 эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 97 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж.
Сэлэнгэ аймгаас ирсэн 74 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байсан ч өнөөдөр тогтворжсон гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Насны хувьд 4 настай хүүхэд нэг, 10-13 настай хүүхэд хоёр, 74 настай нэг хүн бий. Бусад нь 30-43 насны хооронд юм байна. Түүнчлэн ХӨСҮТ-д тандалт ажиглалтад 165 хүн бий гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ