А.Амбасэлмаа: Өнөөдөр 11:00 цагаас хойш халдвар нэмж бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Улаанбаатар хотод 9, ойрын хавьтал 8 байна. Ойрын хавьтлын тохиолдлыг үргэлжлүүлэн тандаж байна. Ойрын хавьтлын тоо нэмэгдэж 348 болсон бөгөөд үүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хоёр дахь хавьтлын 2,000 гаруй хүний шинжилгээг хийх ёстойгоос 400 гаруй шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Нийт 348 ойрын хавьтлын 272-т нь иж бүрэн шинжилгээ хийгдсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 48 хүнд, гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ