Ховд руу нууцаар нэвтэрсэн 10 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өчигдөр /2020.11.15/ Улаанбаатар хотоос гарсан ачааны автобусанд нууцаар суун Ховд аймаг руу нэвтэрсэн 10 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан.
БОЭТ-ийн лабораторит хийсэн PCR шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй гэдгийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга мэдээллээ.
Эдгээр иргэд автобусанд хүнсний бүтээгдэхүүн дунд нуугдаж орсон байна. Тэд хорио цээр зөрчсөн тул тусгаарлалтад байх хугацааны зардлаа өөрсдөө гаргахын дээр өндөр хэмжээний торгууль төлнө гэдгийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ