Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвүүд хэвийн ажиллаж байна

Бүх нийтийн хөл хорионы энэ цаг үед ч хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон Хамгаалах байруудын үүд хаалга нээлттэй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилж байна.
Тиймээс хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа хүмүүс, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд иргэд доорх яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдоорой. Эдгээр утас нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаар юм.
-Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас - 102
-Хүүхдийн тусламжийн утас - 108
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас - 107
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас - 96490505
-Гэмтэл согог судлалын үндэсний төв - 70187797, 70180136
-Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас - 18002000
-КОВИД-19-ийн талаарх мэдээлэл өгөх утас - 119
СЭТГЭГДЭЛ БИЧИХ