Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлжээ

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 45 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 25 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.

Мөн алба хаагчид гудамж, замд хяналт хийсэн ба шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ