Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг илрүүлжээ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн хэсэгт мотоциклтой нэг иргэн нууцаар зорчиж байсныг хилчид илрүүлэн саатуулж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын хилийн хэсэгт автомашинтай гурван хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч мод бэлтгэж байсныг хилчид илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ