Хорио цээрийн дэглэм зөрчихгүй байхыг анхаарна уу!

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын холбогдох захирамж гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжин хорио цээрийн дэглэм сахиулж ажиллаж байна. Энэ өдрүүдэд Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим автоугаалгын болон авто засварын газрууд хорио цээрийн дэглэм зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлүүд бүртгэгдээд байна.
Иймд хязгаарлалтад үл хамаарах үйл ажиллагаа явуулах дараах байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж хорио цээрийн дэглэм зөрчихгүй байхыг анхааруулж байна.
ХЯЗГААРЛАЛТАД ҮЛ ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа
3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
6. Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа
7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
8. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
10. Шүүх, прокурорын үйл ажиллагаа
11. Оршуулгын үйл ажиллагаа
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС /5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ