А.Амбасэлмаа: Сэлэнгэ, Улаанбаатарын халдварууд хоорондоо хамааралгүй

ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Улсын хил дотор хоёр голомт үүссэн. Улаанбаатар Сэлэнгэ гэсэн хоёр голомт бий. Сэлэнгэ аймагт шинэ голомт үүссэн учир долоо хоногийн дотор нөхцөл байдлыг гартаа авах иргэдийг бүхэлд нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийсэн. 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна. Энэ арван хүний хоёр дахь хавьтал 5620 хүнийг тогтоож, 3327-д нь шинжилгээ хийсэн, сөрөг гарсан. Сэлэнгэ, Улаанбаатарын халдварууд хоорондоо хамааралгүй.
Сэлэнгэ аймагт кластер халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтлуудыг бүртгэж байна. Сэлэнгэ аймгийг дагаад төмөр зам дагасан халдварын багц тохиолдол тархах магадлалтай. Улаанбаатар хотын анхны багц тохиолдол мөн ТИР машины жолоочоос улбаатай. Иймээс эдгээр хүмүүстэй холбоотой бүх хүмүүсийг үргэлжлүүлэн тандан судалж байна. Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж байгаа. Ойрын хавьтал хоёрдогч хавьтлыг тогтоогоод Сүхбаатар аймгийн нийт хүн амыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг хяналтад авч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ