Ц.Ганзориг: Хөл хорионы үеэр ажиллах байгууллагуудын жагсаалтад банкны салбар орсон

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “Банкны төлбөр тооцооны төвүүд ажиллаж байгаа юу. Ажиллаж байгаа бол цахим хэлбэрээр ажиллах боломжтой юу” гэсэн сэтгүүлчийн асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариулт өглөө.
Тэрбээр “Засгийн газраас баталсан хөл хорионы үеэр ажиллах байгууллагуудын жагсаалтад банкны салбар орсон. Банкны холбоо, Монголбанкнаас энэ сарын 17-ныг дуустал онлайнаар ажиллана гэдэг хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор банк ажиллаагүй байгаа.
Гэхдээ тодорхой тоо хязгаартай, тусгай өрөөгөөр үйлчилгээ үзүүлэх банкууд УОК-оос зөвшөөрлөө авсан. Энэ бол Монголбанкны хариулах асуудал.
Төрийн банкаар дамждаг халамж, хүүхдийн мөнгө саадгүй орж байгаа. Өнөөдөр гэхэд 1,179,000 хүүхдэд хүүхдийн 100 мянган төгрөг шилжсэн. Өнгөрсөн өдрүүдэд халамжийн мөнгө орсон” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ