Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлээрэй!

Иргэн та эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдагч талыг нарийвчлан судалж, дараах шинж тэмдэг байгаа эсэхийг анхааралтай ажиглахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

  1. Худалдан авалт хийхээс өмнө тухайн барааг санал болгож буй байгууллага, иргэний талаар судлах;

Хуурамч вэб сайтуудаас болгоомжлох. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын томоохон байгууллагын албан ёсны хаягтай ижил нэртэй вэб сайт ашигладаг;

  1. Худалдан авалт хийхээс өмнө тухайн компанийн сайтыг шалгаж, худалдан авсан бараа нь ирээгүй, эсвэл залилуулсан гэх мэт гомдол бий эсэхийг анхаарах;
  2. Бараа худалдагч компанийн данс нь тус компанийн байрлаж буй улсаас өөр улсад байгаа эсэхийг анхаарч, ямар улсын компани, данс болохыг нягтлах (иргэний хувьд мөн адил);
  3. Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол гүйлгээгээ цуцлах талаар харилцагч банкандаа хандаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
  4. Аливаа мэдээллийн талаарх холбоос, хавсралт хэсэг рүү орохгүй байхыг анхаарах /facebook, mail/
  5. Эрүүл мэндийн албан ёсны байгууллагаас өөр байгууллага эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн санал болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх, цар тахлын нөхцөл байдлын талаар ирүүлсэн мэдээлэл зэрэгтэй холбогдохгүй байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ