Дотоодын халдварын гурван голомтод нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна

2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагийн байдлаар манай улсад COVID-19-ийн дотоодын халдварын тоо 22 болоод байна.

Дотоодын халдвар гурван газарт голомтлон гарсан хэмээн үзэж буй. Үүнд:

  1. ХӨСҮТ-ийн эмч ажилчид /7/
  2. Улаанбаатарт бүртгэгдэсэн ачаа тээврийн жолоочийн/10/
  3. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн буюу төмөр зам дагасан халдварууд/Сэлэнгийн 4, Дархан-Уул аймгийн 1 нийт 5/ батлагдан, тандалт судалгаа үргэлжилж байна.

Эдгээр гурван голомтод батлагдаад байгааг тохиолдлуудыг ялган харвал,

  • ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас долоон хүнд/гурван эмч, хоёр сувилагч, хоёр асрагч/ халдвар илрээд байгаа. Эхний халдвар арваннэгдүгээр сарын 6-нд сувилагчаас илэрсэн бөгөөд хамт ажиллаж байсан багийнхныг нь давтан шинжилгээнүүдэд хамруулсаар байгаа юм. 
  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын 10 тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын 8 нь жолоочийн ойрын хавьтал, гэр бүлийн гишүүд бол хоёр нь халдвартай нэг иргэний ойрын хавьтал/хоёр оюутан/ байгаа юм.
  • Сэлэнгэ аймгийн дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүлийн хүмүүс бол шинээр батлагдсан нэг тохиолдол нь уг гурван хүнтэй хавьтал болоогүй  болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт оршин суугчид буюу 22.5 мянган хүнийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар бэлтгэж буй ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэв.
    Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдлыг Сэлэнгийн голомттой хамруулан төмөр зам дагасан халдвар хэмээн үзэж буйгаа А.Амбасэлмаа дарга хэлсэн юм.
Алтанбулагийн боомтоор дамжуулж ачаа тэвээрийн үйл ажиллагаа эрхлэх явцад халдвар агаар дуслын замаар болон ахуйн замаар халдах эсрдэлтэй тул төмөр замаа дагасан халдварын шинэ голомт үүсэж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ