Д.Нарангэрэл: Дархан-Уул аймагт халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны 17.00 цагийн мэдээг хүргэж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр өглөөнөөс хойш Дархан-Уул аймагт коронавирусийн нэг халдвар бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 435 боллоо.  

Дарханы энэ тохиолдлын хувьд хурдавчилсан оношлуураар эерэг гарсан байсан. Аймгийн нэгдсэн лабораторид PCR шинжилгээг хийж онош баталгаажлаа. Тиймээс төмөр зам дагуу тандалт судалгаа хийж, одоогоор энэ хүний хавьтал 62 хүнийг илрүүлэн тандалт, судалгаа хийж байна. 
Манай улсад коронавирусийн халдвар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ